Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ тус улсад оршин суугаа монгол иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлжээ.

АНУ-ын Цагаачлал, гаалийн алба тус улсад хууль бусаар оршин суугаа цагаачдыг саатуулах, албадан буцаах ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан уг сэрэмжлүүлгийг гаргасан байна.

Иймд АНУ-д оршин суугаа 18-аас дээш насны иргэд холбогдох бичиг баримтаа биедээ байнга авч явахыг зөвлөжээ.

Сэрэмжлүүлэгт ямар төрлийн бичиг баримт авч явах талаар дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна.