Германы "Frankfurter Allgemeine Zeitung" өдөр тутмын сонины сэтгүүлч Михаэль Мартенс Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс дуулиантай асуулт асуужээ. Тэрээр Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Владимир Зеленский нарын хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Европын орнууд Оросын цэргүүдийг олноор нь хөнөөхөд хэрхэн тусалж чадах вэ гэж асуусан байна.
Сербийн Шадар сайд асан, "Социалистуудын хөдөлгөөн" намыг үндэслэгч Александр Вулин уг сэтгүүлчийг тус улсаас нэн даруй хөөх ёстой гэж мэдэгдэв. Хэрэв Германы сонины редакц М.Мартенсыг ажлаас нь чөлөөлөхгүй бол Серби улс өөрийн нэр хүндийг хамгаалж, түүнийг албадан гаргах шаардлагатай гэж тэрээр үзэж байна.
Александр Вулины хэлснээр, хэрэв сэтгүүлч өөр аль нэг улсын цэргүүдийн талаар ийм асуулт асуусан бол түүнийг танхимаас хөөж, эсвэл ажлаас нь халах байсан гэнэ. Тэрээр хэрэв Израилийн цэргийн талаар ингэж ярьсан бол тухайн сэтгүүлч баривчлагдах байсныг онцолжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич сэтгүүлчийн асуултыг тасалж зогсоогоогүй байна. Тэрээр уг асуултын томьёололд олон нийтийн өмнө ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй өнгөрчээ.
Монгол Улс Орос, Украины мөргөлдөөнд төвийг сахисан байр суурь баримталдаг бөгөөд олон улсын хэвлэл мэдээллийн ёс зүй, дипломат харилцааны энэхүү маргааныг анхааралтай ажиглаж байна.





Сэтгэгдэл0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ene.mn хариуцлага хүлээхгүй.