Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хүрээнд Шархад дэд төвд эхний ээлжийн 110 айлын орон сууцыг 2026 оны наймдугаар сарын 21-нд ашиглалтад орууллаа.

Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Уур амьсгалын ногоон сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Хемант Мандал, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жон Жүхёнь нар оролцов.

Ногоон орон сууц нь стандарт барилгатай харьцуулахад эрчим хүчийг 25 хувь, усыг 20-25 хувь хэмнэх үзүүлэлттэй байна. Мөн барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25 хувьтай гэж үнэлжээ.

Төслийн хүрээнд Шархад дэд төвд нийт 338 айлын ногоон орон сууц барьж байгаа. Улаанбаатар хотын Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж буй уг төслийг Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Уг төсөл нь Улаанбаатар хотын ногоон орон сууц хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.