Цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 20-ны өдөр “Би хоолойгоо хүнд хэрчүүлчихлээ, цус гараад байна” гэх дуудлага бүртгэгджээ.
Шалгалтаар 41 настай эрэгтэйг хамт архидан согтуурсан 50 настай эрэгтэй Г заазуураар хоолойн хэсэгт нь зүсэж гэмтээгээд, хэргийн газраас зугтсан нь тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллагаас зугтсан этгээдийг эрэн сурвалжилж, олж тогтоожээ.
Архидан согтуурснаас шалтгаалан иргэд гэмтэх, өвчлөх, эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, маргааныг тайван замаар шийдвэрлэхийг зөвлөжээ.







Сэтгэгдэл0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ene.mn хариуцлага хүлээхгүй.