Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр “Монголын ногоон санхүүгийн корпорац”-ийн албан ёсны нээлтийн ёслол боллоо.
Ингэснээр Монголын ногоон санхүүгийн корпорац үйл ажиллагаагаа эхлүүлэв.
Нээлтийн ёслолд Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд оролцлоо.
Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, хувийн хэвшил болон банк, санхүүгийн салбарын төлөөлөл ёслолд оролцов.
Ногоон хөгжил, ногоон шилжилтийг зөвхөн улсын төсвөөр хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байна.
Тиймээс ногоон зээл, санхүүжилтийн тогтолцоог өргөжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Үүний зэрэгцээ Уур амьсгалын өөрчлөлтийн сангийн ногоон шилжилтэд чиглэсэн 50 сая ам.долларын ногоон хөрөнгө оруулалтыг эцэслэн батлуулжээ.
Монгол Улсын Хөгжлийн банк энэ жил 500 сая ам.долларын ногоон эх үүсвэр шинээр татаж чадсан байна.
Ногоон санхүүжилтийн чиглэлээр 10 шинэ байгууллага бий болжээ.







Сэтгэгдэл0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ene.mn хариуцлага хүлээхгүй.