Францад үйлдвэрлэсэн “Carrefour Classic” брэндийн “Cacahuètes grillées sans sel ajouté/Fried peanuts” давсгүй, хуурсан газрын самрын 2/26103/1 цувралд афлатоксин В1 зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр илэрчээ.

Бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч байгаа тул уг цувралын дугаартай газрын самрыг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн яам анхааруулсан байна.

Дээрх бүтээгдэхүүнийг авсан иргэд хэрэглэлгүй, худалдан авсан худалдааны цэгтээ буцаахыг зөвлөжээ. Бүтээгдэхүүний нэр, брэнд болон цувралын дугаарыг шалгах шаардлагатай байна.

Афлатоксин В1 нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хорт бодис юм. Уг зөрчлийг Европын Холбооны Хүнс, тэжээлийн шуурхай дохиоллын системд бүртгэжээ.